Дотуур байранд орох журам

Элсэгчид, 1-р курсийн оюутнууд (бакалавр, мэргэжилтэн, магистрын хөтөлбөр)

Оюутны дотуур байранд орох журмыг сургалтын асуудал хариуцсан дэд захирлын тушаалаар зохицуулна.

Тушаал нийтлэгдэхээс өмнө Холбооны улсын төсвийн дээд боловсролын байгууллага «Дорж Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургууль»-д элсэгчид дотуур байрны тарифын дагуу төлбөр төлсөнөөр байрлаж болно. Элсэж буй оюутнуудад байрны нэг өдрийн төлбөр нь 300 рубль болно.

Дотуур байранд байрлах 5 үе шат!

1-р үе шат

Дотуур байранд байрлахын тулд зохих маягтын дагуу өргөдөл бөглөнө, хүмүүжүүлэх ажил хариуцсан дэд захиралд өргөдөлөө өгнө. 8-р сарын 28-с эхэлж оюутнуудыг дотуур байранд оруулах эхний үе шат эхлэнэ.

2-р үе шат

БУИС-ийн эрүүл мэндийн төвд хандаж эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах бичиг авах шаардлагатай. Каландаришвили гудамж 27, хаягт байршилдаг нийслэлийн №1 эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр орно, үүний дараа дотуур байранд амьдрах зөвшөөрлийг олгоно (Сүхбаатарын гудамж, корпус 3б; 5-р өрөө; Утас: 21-17-15)

БУИС-ийн Эрүүл мэндийн төвд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд:

  1. Паспорт
  2. Нийгмийн даатгалын дэвтэр
  3. Эрүүл мэндийн даатгалын гэрээ
  4. Тариа, вакцин хийлгүүлсэн дэвтэр
  5. Цээжний рентген зураг

Дотуур байранд ороход шаардлагатай шинжилгээ:

  1. Цээжний рентген зураг
  2. Тэмбүү өвчиний шинжилгээ(цусны шинжилгээ)
  3. Шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ (шулуун гэдэсний амсараас арчдас авах)
  4. Шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ (өтгөнөөс авах)

3-р үе шат

БУИС-ийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэний дараа дотуур байр түрээслэх гэрээ байгуулна, дотуур байранд түр хугацаагаар бүртгүүлнэ.

4-р үе шат

Дотуур байрны төлбөр: бакалавр, магистр, мэргэжилтэн чиглэлээр суралцах оюутнуудын хичээлийн 1 жилийн төлбөр нь 6000 рубль (сард 600 рубль). Сбербанк банкинд төлбөрөө тушаана.

Орос хэлийг гадаад хэлний онолоор заах сургалтын сонсогчид, дээд боловсролын түнш байгууллагуудаас ирсэн сонсогчид, бэлтгэлийн ангийн оюутнуудын 1 хоногийн байрны төлбөр нь 100 рубль (сард 3000 рубль).

5-р үе шат

Дотуур байрны эрхлэгчид дараах бичиг баримтуудыг олгоно:

- паспорт

- төлбөрийн тасалбар;

- 3х4 хэмжээтэй 3 цээж зураг (дотуур байранд нэвтрэх үнэмлэхэд наахад зориулсан);

- БУИС-ийн эрүүл мэндийн төвөөс дотуур байранд байрлах зөвшөөрөл;

- Дотуур байр түрээслэх гэрээ.

Дотуур байрны дотоод журам, галын аюулгүй байдал сахих талаар товч мэдээлэл авах хэрэгтэй.

Буриад улсын их сургууль нь оюутны 5 дотуур байртай:

Дотуур байр №2.

Хаяг: Сүхбаатарын гудамж, 10.

Утас: +7 (3012) 21-11-72.

Дотуур байрны эрхлэгч:

Дагбаева Зоя Сандуевна.

Дотуур байр №3.

Хаяг: Борсоева гудамж, 11.

Утас: +7 (3012) 21-15-73.

Дотуур байрны эрхлэгч: Шойдагбаева Юлия Ивановна.

Дотуур байр №4.

Хаяг: Сүхбаатарын гудамж, 3 "а".

Утас: +7 (3012) 21-21-08.

Дотуур байрны эрхлэгч: Помишина Туяна Саяновна, Данилова Елена Анатольевна.

Дотуур байр №5.

Хаяг: Сүхбаатарын гудамж, 3 "б".

Утас: +7 (3012) 21-21-08.

Дотуур байрны эрхлэгч:

Данилова Елена Анатольевна.

Дотуур байр №6.

Хаяг: Гагарины гудамж, 45.

Утас: +7 (3012) 44-23-42.

Дотуур байрны эрхлэгч: Шарыпова Соелма Доржиевна.