Өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтууд
Өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтууд:
- Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн орос хэл дээр орчуулсан).
- Улсын боловсролын тухай бичиг баримтын эх хувь, хавсралтын хамт (үзсэн хичээлүүдийн жагсаалт, тэдгээрийн тоо, авсан оноо). Эсвэл ОХУ-д хүлээн зөвшөөрөгдсөн улсын боловсролын стандартад нийцэх мэргэжлийн боловсролын бичиг баримт, (эсвэл) гадаад улсын мэргэжлийн боловсролын бичиг баримтын эх хувь (эсвэл тогтоосон журмаар баталгаажуулсан түүний хуулбар). Эсвэл ОХУ-ын хууль тогтоомжид заасан тохиолдолд энэ баримт бичгийг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээний хуулбар.
- Гадаад улсын боловсролын тухай бичиг баримт, түүний хавсралтуудын тогтоосон журмын дагуу орос хэл рүү орчуулсан гэрчилгээтэй.
- 3х4 хэмжээтэй цээж 2 зураг.
- Гадаад улсын иргэдийн орос хэлний шалгалтын төвөөс олгосон улсын шалгалтын гэрчилгээ (1-р түвшин) – хэрэв байгаа бол.
- Тус улсын албан ёсны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ОХУ-д сургалтанд хамрагдахад эсрэг заалтгүйг баталсан (ХДХВ, ДОХ-ын халдварт өвчингүйг баталсан) тухайн эмнэлгийн дүгнэлтийн хуулбар (орос хэл дээр нотариатаар гэрчлүүлсэн орчуулга). Элсэгчийн оршин сууж буй улсын албан ёсны байгууллагаас олгосон ХДХВ, ДОХ-ын халдварт өвчингүйг баталсан эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар.
- 1999 оны 5-р сарын 24-ний өдрийн №99 «Гадаад улсад оршин суугаа ОХУ-ын иргэдэд хэрэгжүүлж буй бодлогын тухай» - Холбооны улсын хуулийн дагуу гадаад улсад оршин суугаа ОХУ-ын иргэд өөрийн статусыг батлахад шаардлагатай бичиг баримт болон түүний хуулбарыг олгоно.
Хэрэв танд тодруулах асуулт байвал, Олон улсын харилцааны хэлтэстэй холбоо барина уу: Утас: +7 (3012) 21-18-64, E-mail: intdep@bsu.ru эсвэл элсэлтийн комисс: +7 (3012) 21-74-26, E-mail: udp@bsu.ru.
Хаяг: Бүгд найрамдах Буриад улс, Улаан-Үд хот, Смолина гудамж, 24 «а», олон улсын харилцааны хэлтэс: 2-р давхар, 0203 өрөө, элсэлтийн комисс: 1-р давхар, 0105 тоот.