Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль (БУИС)

Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль (БУИС) – Сибирийн хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд Дорж Банзаровын нэрэмжит Буриад улсын багшийн дээд сургуулийн (БУБДС) (1932 онд байгуулагдсан) ба Улаан-Үд дахь Новосибирскийн улсын их сургуулийн салбарын суурин дээр 1995 оны 9-р сарын 30-ны өдрийн ОХУ-ын ерөнхийлөгчийн тогтоолоор байгуулагдсан юм. Одоогийн байдлаар БУИС системтэй ач холбогдолтой боловсролын байгууллага мөн бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, менежмент, эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн г.м. бүхий хүрээнд боловсон хүчин бэлтгэдэг билээ. БУИС-ийн гол зарчмуудын нэг нь шинжлэх ухаан, шинжлэх ухааны-багшийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх тогтолцоог хэрэгжүүлэхэд оршдог: дунд сургууль, коллежээс эхлээд их сургууль, аспирантур, докторантур суралцах боломжтой.

Өнөөдрийн байдлаар тус их сургуульд 7 факультетээс бүрддэг.

  • Биологи, газарзүй, газар ашиглалтын;
  • Физик-техникийн;
  • Химийн;
  • Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын;
  • Нийгэм-сэтгэлзүйн;
  • Түүхийн;
  • Хууль эрх зүйн;

6 дээд сургууль:

  • Математик, компьютерийн дээд сургууль;
  • Хэл бичгийн ухааны, гадаад хэлний ба олон нийтийн харилцааны дээд сургууль;
  • Анагаах ухааны дээд сургууль;
  • Дорно дахин судлалын дээд сургууль;
  • Эдийн засаг, менежментийн дээд сургууль;
  • Сурган хүмүүжүүлэхийн дээд сургууль;

ба БУИС-ийн коллеж.

БУИС Байгаль нуурын бүс нутагт шинжлэх ухааны хамгийн том нөөцтэй. Энд бараг бүх төрлийн суурь судалгааг явуулдаг. Олон тэнхимүүд дээр хавсарга ба шинэлэг судалгааг явуулдаг. Тус их сургуульд физикийн агшаах байдлын, ботаникийн, шувуу судлалын, түүхийн, монгол судлалын, нийгэм судлалын, философийн, уран зохиолын, хэл шинжлэлийн, сурган хүмүүжүүлэхийн чиглэлээр дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны сургуулиудыг байгуулжээ.

БУИС Оросын тэргүүлэх их сургуулиудтай, Оросын шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдтэй, ОХУ-ын боловсролын академи ба боловсрол, шинжлэх ухаан, соёл, техникийн асуудалд оролцдог олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг. Энэ нь юуны түрүүнд их сургууль өмнөх их сургуулиудад хуримтлагдсан шилдэг уламжлалыг хадгалсантай холбоотой юм. Их сургуулийн хөгжлийн чухал хүчин зүйл бол материаллаг баазыг сайжруулах шинэлэг шийдлүүдийг тогтмол эрэлхийлэх, өндөр мэргэшсэн боловсон хүчнийг татах, Оросын боловсролын орон зайд сүүлийн жилүүдэд үүссэн олон хямралын нөхцөл байдлыг даван туулах явдал байв.

БУИС-д олон улсын хэлний туршилтын төвүүд бий. Үүнд: DAAD-ын Герман хэлний шалгалтын Төв "DaF", Орос хэлийг гадаад хэлний онолоор заах сургалтын шалгалтын Төв (Орос хэл судлалын тэнхим), англи хэлний шалгалтын Төв Кембриджийн их сургуулийн (Их Британи) англи хэлний шалгалтын Хэлтэстэй хамт орно. Кембриджийн шалгалтыг үр дүнгүүд Европын Холбоо ба Хамтын нөхөрлөлийн улсуудын бүхий боловсролын байгууллагууд, АНУ болон бусад орны олон коллеж, их сургууль, түүнчлэн албан ёсны байгууллагууд, дэлхий даяар ажил олгогч нараар хүлээн зөвшөөрөгддөг.

Түүхийнхээ туршид БУИС 55'000 гаруй өндөр мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэж гаргажээ. Түүний төгсөгчдийн дунд академич, сайд нар, дэлхийд алдартай эрдмийн ба соелын зүтгэлтэн, Сибирийн ба Алс Дорнодын үйлдвэрийн янз бүрийн салбаруудын удирдагч нар, ажилчид багтдаг.

Одоогийн байдлаар БУИС-д 113 чиглэл, мэргэжлээр 10'000 орчим оюутан суралцаж байна, үүний дотор 105 (Мэргэжлийн дээд боловсролын ерөнхий боловсролын хөтөлбөр), 8 (Мэргэжлийн дунд боловсролын ерөнхий боловсролын хөтөлбөр), үүнээс 40 мэргэжилтний, 44 бакалаврын, 21 магистрын хөтөлбөрүүд байна. Төгсөлтийн дараах мэргэжлийн боловсролын тогтолцоонд шинжлэх ухааны ба шинжлэх ухааны-сурган боловсон хүчнийг бэлтгэх ажил докторантурын 4 мэргэжлээр, аспирантурын төгсөлтийн сургуулийн 46 мэргэжлээр, интернатур 19, ординатур 6 анагаах ухааны чиглэлээр явуулагдана. Өнөөдөр их сургуулийн боловсролын цогцолборт Буриадын, Усть-Ордагийн ба Агын Буриад дүүргийн 23 ерөнхий боловсролын сургуулиуд, их сургуулийн өмнөх боловсролын 9 төв, 4 мэргэжлийн лицей, 5 коллеж орно.

Тус их сургуульд 305 дагалт эрдэмтэн ба 17 докторант нар бэлтгэл гарж байна. Энд диссертацийн 8 зөвлөл 15 шинжлэх ухааны чиглэлээр ба 9 салбараар ажиллаж байна.

Их сургуулийн материаллаг бааз өргөжиж байна. Хичээлийн ба спортын байгууламжийн талбайн хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдөр 11 хичээлийн байр, 7 хамтын байр, «Труд» спортын Ордон, «Спартак» цэнгэлдэх хүрээлэн, Щучье нуур дээрх «Олимп» биеийн тамирын, эрүүлжүүлэх бааз, Байгаль нуур дээр биеийн тамирын, эрүүлжүүлэх цогцолбор зэрэг болно. Хэвлэлийн бааз сайжирсан.