Бат-Оршихын Буянзаяа

Сайн байна уу, намайг Бат-Оршихын Буянзаяа гэдэг. Би 2016-2018 онд Буриадын Их сургуулийг Биологич мэргэжлээр магистрийн зэрэгтэй сурч төгссөн. Яагаад энэ сургуулийг сонгон суралцах болсон бэ гэвэл

  1. Бага байхдаа ОХУ-д суралцах мөрөөдөлтэй байсан. Орос хэлэнд хайртай.
  2. Монгол улстай минь хамгийн ойр сургуулиудыг судлахад Улан Удэ дэх Буриадын их сургууль минь байлаа. Эх оронтой минь ойр болохоор маш дотно санагддаг.
  3. Сургалтын систем үнэхээр сайн байсан. Ялангуяа билогийн чиглэлээр маш сайн программтай, онол практикийг хослож судалдаг нь маш их таалагдсан.
  4. Гадаад оюутнуудтай харьцах систем маш их таалагдсан. Мөн тэтгэлгээр болон хөнгөлөлттэй суралцах бүрэн боломжтой.

Сургуульдаа суралцаж байх хугацаанд ангидаа ганцаараа гадаад оюутан байсан болохоор ойлгохгүй зүйл их гарна тэр болгонд багш болон ангийнхан маань үргэлж туслаж дэмждэг байлаа. Миний дипломын удирдагч багш, хими биологийн тэнхимийн декан Максарова Дарима Дамбаевна багшдаа үргэлж талархаж явдаг.

Одоо би Улаанбаатар хотод Үйлдвэрлэл урлалын коллежид 2 дахь жилдээ биологи эрүүл мэндийн багшаар ажиллаж байна.