07июль

Буриадын их сургууль "Монгол хэл, соёлын төв"-тэй боллоо

4 июля 2025 – 5 июля 2025
332546-07072025-1751872317-674913893-515904192_745386531204611_5047271347279386990_n514333934_745386424537955_6213926561261000324_n-151132-1888543350IMG_3891-150808-107627899620250707150814IMG_3913-151846-10534032201IMG_3925-150843-154168734420250707151035IMG_3932-151833-17389359481IMG_3947-153947-116907283820250707153951IMG_4008-151025-131638023520250707151029IMG_4148-160431-15239055281IMG_4149-160446-10185662851IMG_4158-151753-4797711521IMG_4162-151747-8336307921IMG_4167-151741-78081971IMG_4177-154136-8434091141IMG_4180-151728-11784256761IMG_4198-151659-15606901791

Ведущее сетевое СМИ Монголии - информационное агентство gogo.mn написали об открытии в рамках Первого форума ректоров университетов России и Монголии Центра монгольского языка и культуры. Корреспонденты информагентства в этом материале также поделились впечатлениями, которые они получили в ходе пресс- тура в Бурятском государственном университете.

---------------------------------------------------

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Буриадын Их Сургуульд “Монгол хэл, соёлын төв”-ийг албан ёсоор /2025.07.04/ нээлээ.

Энэхүү арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский, Буриад Улсын Тэргүүн А.С. Цыденов, Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Б.Очирхуяг, Буриадын их сургуулийн ректор Алдар Валерьевич Дамдинов болон бусад эрдэмтэн багш нар болон хоёр орны албаны төлөөлөл, оюутан залуус оролцлоо.

“Монгол хэл, соёлын төв” нь монгол хэл, соёлыг сонирхон судалж буй Буриадын болон бусад орны оюутан, судлаач нарт зориулсан сургалт, судалгааны цогц орчныг бүрдүүлжээ. Тус төвд монгол хэлний хичээлүүд тогтмол зохион байгуулагдахаас гадна монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг стандартын дагуу авах, соёлын арга хэмжээ, сургалт семинар зохион байгуулах бүрэн боломжтой.

Мөн Монгол Улсын Их Сургууль (МУИС)-аас энэхүү төвд зориулан монгол хэл, соёлын чиглэлээр боловсруулсан сурах бичиг, гарын авлага нийлүүлэхээс гадна мэргэжлийн багш, судлаачдыг томилон ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ нь Буриад дахь монгол хэлний сургалтыг чанаржуулах, сургалтын хөтөлбөрийг нэгтгэх, олон улсын түвшинд нийцүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Буриадын анхны эрдэмтэн, түүхч Доржи Банзаровын нэрэмжит Буриад Улсын их сургууль нь 1932 онд байгуулагдсан ба Монгол Улстай олон жилийн хамтын ажиллагаатай ажилладаг.

3000 гаруй монголчууд Буриадын их сургуульд суралцаж төгсжээ.

Тус сургуульд судлагддаг хамгийн түгээмэл хэл нь монгол хэл бөгөөд жил бүр монгол хэл, уран зохиолын чиглэлд 30 төгсөгч төгсдөг байна. 2021 оноос Буриадын Засгийн газрын тэргүүний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба уг тэтгэлгийг хүртсэн "Орос хэл, уран зохиолын багш" хөтөлбөрийн монгол оюутнууд өдгөө гуравдугаар курсэд суралцаж буй.

Тус сургууль нь 500 оюутны багтаамжтай хотхоныг 2026 оноос эхлэн барьж, 2029 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба хотхоныг хотын төвд байгуулах юм байна. Ингэснээр өөрийн орны болоод гадаадын оюутнуудын тоог нэмэгдүүлэх зорилготой.

Тэнд Дорно дахины анагаах ухаан, инженер технологийн болон хөдөө аж ахуйн чиглэлийн зэрэг хосолсон хөтөлбөртэй. Буриад Улсын их сургууль нь дотроо нийт 10 сургуультай ба ОХУ, Хятад, Монголын тэргүүлэх их дээд сургуулиудтай 16 хосолсон хөтөлбөртэй. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй монголчууд Буриад Улсын их сургуулийг төгсжээ. Харин өдгөө ОХУ-д нийт 2000 орчим монгол оюутан байдгаас Буриад Улсын Их сургуульд 153 нь суралцдаг байна.

Тус сургуульд жилд ойролцоогоор 1400 оюутан шинээр элсдэг өдгөө нийт 8013 оюутантай бол үүнээс 100–150 нь олон улсын оюутан байна. Тус сургуульд эртний 7000 гаруй ном, эх гар бичмэлүүд байдаг бөгөөд оюутнууд хэл шинжлэлийн судалгаа хийхдээ мөн ашигладаг байна.

Источник: https://gogo.mn/r/n6l609?fbclid=IwY2xjawLYhupleHRuA2FlbQIxMQABHo0epVahwCaNAGfyx4Z0q2ywtlOxdyrEHz7HAgrhVAFAiJpX8vA04zl1LC9Z_aem_UxOw7yze2gdwkH4XFKtBkQ 

Поделиться новостью: